sonin.mn
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан ирэх даваа гараг буюу 06 дугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
-Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
-Налайх хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай  
-Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай
-Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн
-Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн төсөл
-“Ил тод-Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай
 -Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай танилцуулга
-Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулах тухай
Хуралдаан Хангарди ордны 14 давхарт хурлын “А” танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.