sonin.mn
2015 оны 1-5 дугаар сарын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний олголт хийгдсэнтэй холбогдуулан тус үйлчилгээний хэрэгжилт, зохион байгуулалт, үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд удирдамжийн дагуу Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газраас томилогдсон төлөөллийн хамт 2 багийн  бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 06 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд хяналт үнэлгээ хийж ажилласан байна.
 
  Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамгийн их өрх хамрагддаг хороодын өрхүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, 4,5,6,7,8,9,12,13,14,16-р хорооны 80 өрхөд зочилж, нөхцөл байдалтай танилцаж, дахин үнэлгээнд хамруулжээ. Энэхүү ажлын үр дүнг нэгтгэн Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газарт тайлангаа хүргүүлэхээр болсон байна.