sonin.mn
Нийслэлийн Засаг дарга “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж гаргаж, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн  бүтэц, орон тоог  баталлаа.
Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 4, 5, 6 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын цалинг нь тогтоож  “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллахыг Гудамж төсөлд үүрэг болгов.
 
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч бөгөөд “Гудамж” төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.