sonin.mn
МОСКВА. /TASS/. 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатайгаар Хятадын хөрөнгө оруулагчдад түрээслүүлэх тухай олон нийтийн дунд шуугиан тарьсан гэрээнд ирэх оны нэгдүгээр хагаст гарын үсэг зурна гэдэгт Өвөр Байгалын хязгаарын эрх баригчид найдаж байна. Энэ тухай тус хязгаарын захирагч Константин Ильковский мэдээлжээ.
Дээрх гэрээ нь Оросын аюулгүй байдал аюул учруулна гэдэгт санаа зовниж буйгаа, мөн энэ шийдвэрийг шалгах, мөн олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтийг бүс нутгийн төлөвлөгөөтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад болон аюулгүй байдлын байгууллагуудад тавихаар төлөвлөж байгаагаа хэд хэдэн холбоо тухайлбал, Бүх Оросын ардын фронт, мөн депутат корпусын төлөөлөгчид илэрхийлжээ.
 
Одоогийн байдлаар ийм гэрээ байгуулах төлөвлөлтийн тухай протоколд гарын үсэг зураад байгаа аж. Уг протоколд ямар газрыг түрээслүүлэх, “ямар соёлын үрийг тарьж ургуулах”, нэмүү өртгийн татварыг яаж тогтоох, хэдий хэмжээний хөрөнгө оруулах зэргийг тусгажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг