sonin.mn
“Өглөөний сонин” нь ерөнхий редакци болон хэвлэх үйлдвэрт урсгал засвар хийх болсонтой холбогдуулан үйл ажиллагаагаа түр зогсоохоор болсон тул 10 жилийн турш өглөө бүрийг “Өглөөний сонин”-той хамт угтсан үнэнч уншигч та бүхнээсээ хүлцэл өчиж байна.
 
Манай сонин 2015 оны гуравдугаар улирал буюу долоодугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэвлэгдэхгүй бөгөөд энэ хугацаанд та бүхэн www.morningnews.mn цахим сайтаар дамжуулан, цаг үеийн мэдээллийг хүлээн авна уу.
 
Мөн та бүхнийг 2015 оны дөрөвдүгээр улирал буюу есдүгээр сарын 1-нээс сониноо захиалж, аравдугаар сарын 1-нээс гар дээрээ авч уншихыг хүсэж байна.
 
“Өглөөний сонин”-ы ерөнхий редакци