sonin.mn
Сүүлийн хэдэн өдөр сүрхий халж байгаа. Гадаа гудамжинд яваа хүмүүст айхтар мэдрэгдэж байгаа энэ халалт төрийн ордны сэрүүхэн өрөөг ч ялгахгүй байгаа бололтой. Эрхэм гишүүд пиджакаа тайлж, 11 эмэгтэй гишүүн бараг л дэрвэгэр палаж өмсөх нь холгүй байна.
 
Эрэгтэй гишүүдийн хувьд цасан цагаан цамцаар гангарцгааж байгаа бөгөөд пиджакаа тайлан баруун гартаа савчуулан явдаг модыг эрхэм гишүүн Ц.Дашдорж анх гаргаж ирснээс хойш залуухан гишүүд нэг үе имижээ болгосон гэхэд хилсдэхгүй.
 
Харин эрэгтэй гишүүдийн хувьд пиджакаа тайлан мөрөн дээрээ тохох, баруун гартаа савчуулан алхах эрхэмсэг модыг дэлгэрүүлсэн Ц.Дашдорж гишүүний хувьд чуулганы нэгдсэн хуралдаанд тэр бүр дуугараад байдаггүй ч нэг дуугарвал жинтэйхэн хэдэн үг хэлдгээрээ бусдаас ялгардаг гэх юм билээ.
 
Тэгээд ч МАН-ын архагууд Ц.Дашдорж гишүүнийг багагүй хүндэлдэг гэх бөгөөд мода дэлгэрүүлэгч эрхэм ч намынхаа хүнд үед санхүүгийн харамгүй дэмжлэг үзүүлсээр ирсэн нь хоёр дахин УИХ-д суухад нь гол нөлөө үзүүлжээ.
 
Нэг үе биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан чуулганы хуралдаанд цөөхөн суудаг байсан Ц.Дашдорж гишүүний бие илааршиж, урьдынх шигээ мода дэлгэрүүлэн цог хийморьтой алхах болжээ. 
 
Эх сурвалж: