sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
Хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай,
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай, Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай зэрэг нийт 24 асуудал хэлэлцэх юм.
 
Мөн Үндэсний хөтөлбөрийн 2014 оны хэрэгжилтийн явцын нэгдсэн дүн, Хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн тухай, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа  ажлын явцын тухай зэрэг 7 асуудлыг холбогдох сайд нар танилцуулах аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг