sonin.mn
АФИН. /ВВС/. Улсыг нь хямралаас гаргах хөтөлбөрийн хугацааг сунгахгүй байх шийдвэрийг еврогийн бүс гаргасантай холбогдуулан банкуудаа үргэлжлүүлэн хааж, банкуудаас мөнгө гаргахыг хязгаарлахаар шийдсэнээ Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдлээ.
 
Хямралаас гаргах хөтөлбөрийн хугацаа энэ мягмар гарагт дуусах бөгөөд Грек Олон улсын валютын санд 1.6 тэрбум еврог буцаан төлөхөөр болж байна. Ингэснээр тус улс өрийн хямралд орж, еврогийн бүсээс гарах эрсдэл нүүрлээд байна.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд грекчүүд дугаарлан зогсож, бэлэн мөнгөний машинуудаас мөнгөө авч байжээ. Грекийн банкуудыг ирэх сарын 7-ныг хүртэл хаах аж. Афины хөрөнгийн биржийг өнөөдөр мөн хаана.
 
“Хямралаас гарах хөтөлбөрийг ойрын хэд хоногийн дотор сунгахыг Европын Холбоо болон бусад зээлдүүлэгчээс дахин хүссэн” гэж Ципрас хэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг