sonin.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ойрын үед  нөхцөл байдал тун хүнд байгаа. Ахлах зөвлөх асан Л.Гансүх нь яллагдагчаар татагдаж, хэзээ мөдгүй шүүх хурал болох гэж буй бол “хүргэн” гэх Г.Дэнзэнг нь АТГ-т шалгагдан, хоригдсоор байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч Ерөнхийлөгчийн институтаас буюу тодруулбал ҮАБЗ-ийн шийдвэрээр уг хуулийг хэлэлцэхийг зогсоосон.

 

Тэр бүү хэл Н.Алтанхуягт өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар завдаж буй тухай ч эх сурвалжууд өгүүлэх болсон юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн нэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон байна. Тэрээр өөрийн хүрээллийнхний хамт МҮДН фракцтай нэгдэн, ажиллах болжээ.

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах, ядвал МАН-ын зургаан сайдыг хөөх ажиллагааг ч тэрээр МҮДН-ынхэнтэй хамтран зохион байгуулж эхэлсэн бөгөөд ирэх намар гэхэд томоохон акци зохион байгуулахаар “план зургаа” хэдийн гаргасан аж. Хэрэв Засгийн газар огцорвол  Н.Алтанхуяг УИХ-ын дарга, МАН-ын зургаан сайдыг хөөвөл Шадар сайд болж, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох гэнэ.

 


П.Энхмандах