sonin.mn
НЕЙПИЬДО. /NHK/. ДОХ-ын улмаас эцэг эхээ алдсан хүүхдүүдэд зориулсан асрамжийн газрыг Японы төрийн бус байгууллагын /ТББ/ тусламжтайгаар Мьянмарт барьжээ. Асрамжийн газрыг нээх ёслол өнгөрсөн амралтын өдөр Мьянмарын хойд нутгийн Качин мужийн Могаунг хотод болсон байна.
 
Японы баруун урд нутгийн Күмамото мужийн “YMCA” ТББ тус асрамжийн газрыг барихын тулд олон нийтээс хандив цуглуулан санхүүжилт босгосон аж. Асрамжийн газарт 9-16 насны 11 хүүхэд одоогоор байна. Энэ хүүхдүүдийн хоёр нь төрөхдөө ХДХВ-тэй төрсөн байна. Тодруулбал, тэд хэвлийд байхдаа эхээсээ уг вирусийн халдвар авчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг