sonin.mn
АМСТЕРДАМ. /Sputnik/. Өнгөрсөн оны долдугаар сард Украины зүүн нутгийн дээгүүр “MH17” дугаартай нислэг үйлдэж яваад сүйрсэн, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцны ослыг мөрдөн шалгаж буй Нидерландын мөрдөн шинжээчид ослын газарт шалгалт хийж дуусчээ.
 
Энэ тухай Нидерландын Прокурорын ерөнхий газар мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлд, “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсгийн гишүүдийн тусламжтайгаар Нидерландын шинжээчид Украины Донецк мужид ослын газарт хүрч чадсан” гэжээ.
 
Мөрдөн шинжээчид цуглуулсан мэдээллээ Нидерландад судалж, дүн шинжилгээ хийх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг