sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Санхүүгийн томоохон луйварт оролцсон БНХАУ-ын Засгийн газрын 2200 гаруй албан хаагчийг эрх баригчид илрүүллээ гэж тус улсын аудитор өчигдөр мэдэгдэв.
 
БНХАУ-ын Засгийн газрын 2014 оны төсөвт аудит оруулах үеэр хууль тогтоогчид тайлан тавьсан байна. Энэ үеэр тус улсын Үндэсний аудитын газрын дарга Лю Зяи, нийгмийн халамжийн сан, төрийн хөрөнгө болон газар, уул уурхай зэрэг төрийн эзэмшлийн нөөцтэй холбоотой салбаруудад томоохон хэмжээний луйврууд болсон нь тогтоогдсон гэж мэдэгджээ.
 
Үүнээс дурдвал, шударга бус албан хаагч захиргааны зардлын цоорхойг бөглөх зорилгоор газрын шилжүүлэгт хуваарилсан 780 тэрбум юанийг хувьдаа завшиж, бусдад зээлүүлэх эсвэл оффисын шинэ барилга барихад ашигласан болохыг аудитор тогтоосон байна.
 
Уул уурхайн эрх олгох, банкны гүйлгээ болон үндэсний тусгай сангийн зарцуулалтад мөн зөрчил илэрчээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг