sonin.mn
ТЕГЕРАН. /ITAR-TASS/. Лалын Бүгд Найрамдах Иран Улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохыг чармайж байсангүй гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханы Ираны Үндэсний зэвсэгт хүчний командлагчидтай хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.
 
"Иран хэзээ ч хор хөнөөлтэй, хүнлэг бус зэвсэг хийх гэж яваагүй, явахгүй. Ираны цөмийн хөтөлбөр бол энхийн зориулалттай" гэж тэрбээр мэдэгдсэнийг “Press” телевиз мэдээлжээ. Ираны тухай буруу ойлголтыг дэлхий дахинд тараах гэсэн бусдын оролдлогыг бид няцаахын тулд чадах бүхнээ хийх болно гэж Роуханы хэлэв.
 
НҮБ-ын баталсан, Ираны санаачилсан “Хүчирхийлэл, хэт давруу үзлийн эсрэг дэлхий" /WAVE/ тогтоол  Ираны тухай буруу ойлголтыг арилгах, маш сайн боловсруулсан тогтоол ажээ.
 
Иран болон “5+1” бүлгийн энэ сарын 17-нд эхэлсэн, Ираны цөмийн хөтөлбөрийн тухай эцсийн шатны хэлэлцээний явц одоогоор гэрээний эцсийн хувилбарыг гаргах үедээ явж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг