sonin.mn
ТОКИО. /TASS/.  Нарны эрчим хүчээр ажилладаг, Швейцарийн онгоц болох “Solar Impulse 2” Японы Нагоя хотын нисэх онгоцны буудалд бараг нэг сар орчим саатсаныхаа дараа Хавай арлыг зорилоо.  
 
“Solar Impulse 2” Нагоя хотын нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 03:00 цагт хөөрсөн байна. Уг онгоц нислэгээ хэд хэдэн удаа хойшлуулсан юм. Хамгийн сүүлд зургадугаар сарын 24-нд нисэхээр төлөвлөж байсан боловч цаг агаарын тааламжгүй байдлын улмаас хойшлуулсан билээ.  Номхон далайн дээгүүр Хавай арал хүртэл ойролцоогоор таван өдөр ниснэ.
 
Нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрох аялал Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотоос гуравдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Энэ хугацаанд уг онгоц Оман, Энэтхэг, Мьянмар болон Хятадын нутаг дэвсгэрт зургаан удаа газардсан байна. Тавдугаар сарын 31-нд Наньжин хотоос Хавай арал руу нисчээ. Гэвч цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Нагоя хотод зургадугаар сарын 1-нд ослын буулт хийхээс аргагүйд хүрсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг