-Монгол Ардын намын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд, өмнөх засгийн үед Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн байсны хувьд өнөөгийн монголын хүн амын хөгжил, нийгмийн хөгжлийн талаар ямар дүгнэлттэй явдаг вэ?
НАМЭХ-ноос Монголынхоо 15000 эмэгтэйчүүдийн дунд бүтэн жилийн турш “Монголын Эмэгтэйчүүдийн Амьдралын Чанарын судалгаа”-г бүх аймаг сум, дүүрэг, хороодын түвшинд амжилттай зохион явуулсан.
Судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй, Стратеги Академи, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран орон даяар түүврийн аргаар хийсэн. Судалгааны дүнг бид анхааралтай авч үзэж цаашид өрх гэр бүлд ээлтэй монгол төрийн бодлогыг шинэчлэн боловсруулахын төлөө ажиллана.
Эмэгтэйчүүдийн маань цаана мэдээж ар гэр, нөхөр, үр хүүхэд нь байгаа. Тэднээс улс төр эдийн засаг, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны орчин нөхцөл гэсэн олон асуудлуудыг судалсан.
Үүнээс үзэхэд тэд өөрсдийн өнөөгийн амьдралдаа маш доогуур үнэлгээг өгсөн. Тоогоор илэрхийлвэл 10 онооноос 2 оноог л өгч байгаа юм.
Эмэгтэйчүүдийн амьдралын чанар сайнгүй байгаа учир төрийн болон олон нийтийн анхаарлыг хандуулж, эдгээр асуудлуудыг шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай.
-Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн тэгш байдал, нийгмийн хөгжил хэр байна вэ. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны хувьд ард иргэдийн маань амьдралын түвшин ямар байна?
Жендэрийн тэгш байдлыг хангасан, улс орноо ард түмнээ нийгмийн хөгжил дэвшилд хүргэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Иргэдэд хамгийн ээлтэй орчин гэр бүл байх учиртай, төр төвшин бол гэр бүл амгалан, гэр бүл элбэг хангалуун бол улс баян байх хөгжлийн бодит зүй тогтолыг эн тэргүүнд тавьж, нийгмийн анхаарлыг гэр бүлд хандуулах цаг болсон үүнд хүн бүхний ухамсартай оролцоо чухал байна.
Тухайлбал:
1. Эмэгтэйчүүд эдийн засгийн байдалд 10-2 оноо
2. Эрүүл мэнд, боловсролын байдалд 10-2,1 оноо
3. Улс төрийн байдал 10-1,3 оноо
4. Гэр бүлийн байдал 10-2,7 оноо
5. Нийгмийн байдал 10-1,4 оноо
6. Байгаль орчин, цаг уур 10-2,4 оноо
7. Ажлын байрны нөхцөл 10-2,5 оноо
8. Эмэгтэйчүүдийн эрхийн байдал 10-2,6 оноо
Нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Сүүлийн үед эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн хөгжлийг үзэхдээ өрхийн түвшинд нарийн авч үзэж, амьдралын чанарыг үзүүлэлтийг харгалзах болсон.
Түүнээс биш ДНБ өсөлт хүн амын амьжиргааг илтгэхгүй байна. Монгол улсад судалгаанд суурилсан, нийгмийн амьдралаас ургаж ирсэн бодлого явуулах нь их чухал.
Эмэгтэйчүүд маань өдөр тутмын ахуйн амьдралыг бодитоор мэдэрдэг. Зэрлэг капитализмын болдого нийгэмд асар их ялгааг бий болгожээ.
Амьдралын ялгаа ихэссэн байна. Нийгмийн салбар ийм их хямарчихсан гэсэн үг. Хүн бүр хэлж байгаа. Энэ бүгдээс үзэхэд бид нар ерөөсөө ард түмэндээ анхаарлаа хандуулахаа больчихжээ.
Эрчүүд, эмэгтэйчүүд гэж ялгаад байх зүйлгүй. Эцсийн дүндээ монголын хөгжил, нийгмийн хөгжилд монгол хүн л хамгийн чухал.
Монгол хүн маань ажилтай байна уу, орлоготой байна уу, хангалттай хоол хүнсээр хангагдаж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэтэл энэ бүгдийг төр засаг, улс төрчид тоохгүй өөр хоорондоо маргалдаж, эрх мэдлийн төлөө тэмцэж, нэг л их шоудсан хүмүүс байна. Төрийн ажил нь хүртэл шоу болчихсон. Гэтэл ард түмнийх нь амьдрал хэцүү байна.
-Өрхийн орлогыг бас судалсан байсан. Эдийн засгийн хямралын үед бүсээ чангалж буй бидний орлого хэд байгаа вэ?
Үндэсний статистикийн газраас монгол дөрвөн ам бүлтэй дундаж өрхийн орлого сарын 1,5 сая төгрөг гэж гарсан. Гэтэл 15000 эмэгтэйн судалгаагаар өрхийн дундаж орлого 700 мянган төгрөг гэж гарсан. Тэгээд нэг хүн нь 165 мянган төгрөгөөр бүтэн сар амьдарч байна. Тиймээс иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг нэг даруй яаралтай явуулах хэрэгтэй.
Өнөөгийн халамжийн бодлогоо хүртэл зорилтот бүлэгтээ чиглэж чаддаггүй. Ялгаварлан гадуурхаад өгөхгүй байх жишээтэй. Судалгаагаар явж байхад үнэхээр халамж хүртэхээр айл өрхүүд халамж авдаггүй гэж байсан.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл0
Nam dagagchid niigmiig iim bolgov. Kapitalizm bish. MAHAN shuudee.
тэнэг авгай танай дарга чинь авилгал авч үзээгүй, газар зарж үзээгүй шударга баагий юу?
ooroo iim niigmiig bii bolgoo biz de, ichih heregtei chi
GITLER TEGEHLEER KAPITALIST BISH BAIJEEE
Мүүнчин
Zuv, zuv. Shudarga busaar bayajaad niigemd asar ih yalgaa garsan. Bayalagiig zuv tegsh huvaarilah heregtei. Bid chadna
kapitalists niigmiig algasah gej 70 jilee aldsan mongolchuud bid niigmin hugjlin daguu uragshilj baina. ungursun zuuni 30,40 ond ene hugjlin tuvshin unguruh baisan. daanch kommunistuud kommunizm baiguulah gej bujignuulaad dahiad bukhnig 90 onoos ehelsen. ogoo ch ene kommunist emegtei uilagnaad baina uu. kapitalist niigem gej baidag ene niigmig algasach bolohgui gej ter uein mongolin zarim seheetnuud heleed tsaazluulsan. tuukh tuukheeree baigaa shuu.
Туул голын эрэг дээр тулгаад барьчихсан харуул хамгаалалттай том эдлэн харшийнх нь талаар асуувал зэрлэг капитлизмийн буянаар босгож авсан эд гэж хариулах болов уу?!!!!! МАН аас төрийн мөнгөөр баяжигсдын нэг энэ авгай...
enkhbold dargaasaa tas zuuraad bayjaad odoo yaxaas ch butsaxgui bolson abgai gesen shuu
zerleg kapitalizm chiuni uuruu MAN garuud 20 jil bui bolgoson zuil. hen tur barij hend erh medel baiv? hen tusuv batalj hen tender zohitsuulj hen budlian hutgasiin? ed nar uursduu
Odoo iim yum yariaad yaah vee. Ta nariin uye ungersen. Odoo uhaarch , niigem enee ter gj yarih bolov uu
Наад ялгааг чинь чиний орогнодог МАН гэдэг өмхий жорлон Ан гэдэг нөгөө өмхий жорлонтойгоо хамтарч бий болгосон юм.Танай МАНАН бол манай улсын бүх муу муухай бүхнийг бий болгосон халдварт тахалын үүр.