sonin.mn
ХОНКОНГ. /Reuters/. “Уолт Дисней” компани энэ долоо хоногоос эхлэн дэлхий даяарх паркууддаа “selfie stick” буюу селфи хийхэд ашигладаг төхөөрөмж хэрэглэхийг хориглоно. Аюулгүй байдлын шалтгаануудын улмаас үүнийг ашиглахыг хязгаарлахаар шийджээ.
 
Тус компани маргаашаас эхлэн АНУ-ын Флорида муж улсын Орланда хот дахь “Walt Disney World” паркт болон Калифорни муж улсын Анахайм хотын “Disneyland” паркт ухаалаг гар утсаар өөрөө өөрийнхөө зургийг авахдаа “selfie stick” ашиглахыг хориглох аж. Уг хориг Хонконг болон Парис хотын паркуудад энэ лхагва гарагаас үйлчилнэ.
 
Дэлхийн томоохон музейд, тэдгээрийн дотор АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Смитсоны хүрээлэн дэх музейд “selfie stick” ашиглахыг хэдийн хоригложээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг