sonin.mn
БАНГКОК. /BBC/. Таиландад “MERS” титэмт вирусийн халдвар авсан онош тогтоогдсон цорын ганц өвчтөн эдгэрчээ. Мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, хамгийн сүүлд хийсэн шинжилгээгээр өвчтөний биед вирус байгаа шинж тэмдэг илрээгүй байна. Гэсэн хэдий ч түүнийг тусгаарласан хэвээр байх аж.
 
Тэрбээр 150 орчим хүнтэй хавьтсан боловч  тэднээс вирусийн халдвар авсан шинж тэмдэг одоогоор илрээгүй болохыг тэмдэглэж байна.
 
Оман улсын 75 настай иргэн өөр өвчнөө эмчлүүлэхээр Бангкокт ирсэн боловч үзлэг хийх үеэр түүнээс титэмт вирус илэрсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Тэрбээр Таиландад “MERS”-ийн халдвар тээгч анхны хүн болсон юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг