sonin.mn
СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусээр нас барсан нэг тохиолдол нэмж бүртгэгдсэнээр вирусийн гаралтай амьсгалын замын энэ өвчнөөр нас барагсдын тоо нийтдээ 33 боллоо. 
 
Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, “MERS”-ийн халдвар авсан тохиолдол гурав хоног дараалан нэмж бүртгэгдээгүй байна. Халдвартай хүмүүсийн 182 хэвээр байна.
 
Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд “MERS”-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг