sonin.mn
2008 оны 7-р сарын 1-ний болсон эмх бамбараагүй байдлын үеэр баривчлагдсан иргэдийг цагаатгаж өгөхийг хүсэн иргэний нийгмийн байгууллагууд болон ар гэрийхэн нь  хэвлэлийн бага хурал хийлээ. 
 
Тус хуралд БНА намын дарга Б.Зоригоо, Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний тэргүүн Б.Хосбаяр, Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Энхбаяр нар болон амь насаа алдсан 4 залуугийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн хуралд оролцсон юм.
 
Тэд, 7 сарын 1-ний үйл явдалд гэм буруутай улс төрчид, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардаж, тус үйл явдлаас болж хэлмэгдэн ял сонссон хүмүүсийг бүрэн цагаатган хохирлыг нь барагдуулахыг шаардаж байгаа ажээ. Мөн хохирогчдын хөшөөг босгон ноцтой баримтуудыг ил болгохыг мөн шаардсаны дээр шаардлагыг хүлээн авахгүй бол суулт хийж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
 
2008 оны УИХ-ын сонгуулийн дараахан буюу 7 дугаар сарын 1-ний өдөр сонгуулийн дүнтэй холбоотой эмх замбараагүй байдал үүсч, энэ үеэр 9 хүн буудуулан 4 залуу бууны суманд, нэг жагсагч угаартан амь насаа алдаж, 358 цагдаа гэмтэн 63 нь эмнэлэгт хэвтсэн юм. Энэ үеэр 800 гаруй хүнийг баривчлан хорьж, 200 гаруй хүнийг ялласан нь одоо хүртэл суллагдаагүй байгааг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
 
Э.Энэрэл
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг