sonin.mn
АФИН. /Xinhua/. Грек сүүлийн хугацаанд багтан өрөө төлж чадсангүй гэж Олон улсын валютын сан /ОУВС/ мэдэгдлээ. ОУВС-гийн мэдэгдсэнээр, Грек улс ОУВС-д 1.5 тэрбум евро буюу 1.7 тэрбум долларыг сүүлийн хугацаа болох мягмар гарагт багтан төлөх ёстой байсан юм.
 
ОУВС энэ тухай захирлуудын зөвлөлдөө мэдэгдсэн байна. Грек нь тус сангийн “өрөө хугацаандаа төлж чадаагүй” улсуудын жагсаалтад орсон анхны хөгжингүй улс болж байна. Тус улс нь Европын Холбоонд мөн 184 тэрбум евро буюу 200 тэрбум гаруй долларын өртэй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг