sonin.mn
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад цахим ажлын байрны систем нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох E-Office программыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас нэвтрүүлж эхэллээ.
 
Үүнтэй холбогдуулан цахим ажлын байрны систем нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны 78 байгууллагын хүний нөөц, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зохион байгуулав.
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд E-Office цахим ажлын байрны системийг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг цахимжуулан, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний системийг боловсронгуй болгож албан хаагч, байгууллага хооронд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх, солилцох, шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж, нэгдсэн хяналт бий болох юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг