sonin.mn
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа. Үүнд:
 
1.Булган аймгийн Хангал сумын хялганат тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ
 
2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилга
 
3. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв”-ийн байрлаж байсан барилга
 
4. Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах “Цантын мал хүлээн авах цэг”-ийн барилга байгууламж
 
5.Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар үнэгний аж ахуйн” барилга байгууламж
 
6. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны  нутаг  дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилга
 
7. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилга
 
Эдгээр барилга  байгууламжуудаас Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгыг 5016113800 /таван тэрбум арван зургаан сая нэг зуун арван гурван мянга найман зуун/ төгрөгөөс дуудаж 8 000 000 000/найман тэрбум/ төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилгыг 66450000 /жаран зургаан сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс дуудаж 68500000 /жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилгыг 1851200/нэг сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгөөс дуудаж 2151000/хоёр сая нэг зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөр тус тус худалдлаа гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.