sonin.mn
Дорноговь аймгийн Залуучуудын холбооны  нэрэмжит "DORNOGOBI CUP 2015" аймгийн хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.
 
Тэмцээнд Дорноговь Скорпионс буюу хилэнцүүд, Сайншанд Депо, Номин трэйд, Айраг сум, Зүүнбаян баг, УБТЗ-ын дохиолол холбооны 3 дугаар анги, Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургууль зэрэг байгууллагуудын шилдэг 8 багийн 80 гаруй тамирчид оролцон өрсөлдсөн юм.
 
Тэмцээний алтан цомын эзнээр Б.Лхагва ахлагчтай Дорноговь хилэнцүүд баг, удаах байранд Номин супермаркетын Номин трэйд баг, гуравдугаар байранд Сайншанд Депогийн багууд тус тус шилдгээр шалгарчээ.
 
Тэмцээний хамгийн олон гоолыг хамгийн ур чадвартайгаар эсрэг багийн хаалганд оруулсан “Шилдэг мэргэн бууч”-аар Сайншанд Депо багийн тамирчин Ц.Пүрэвжав шалгарсан бол хаалгандаа хамгийн цөөн гоол алдсан “Шилдэг хаалгач”-аар Дорноговь хилэнцүүд багийн хаалгач Б.Тэмүүлэн шалгарч, шилдэг тамирчны дурсгалын цомын эзэн болов.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг