sonin.mn
МЕДАН. /ВВС/. Индонезийн Медан хотод орон сууцны бүсэд өчигдөр болсон цэргийн тээврийн нисэх онгоцны ослоор 141 хүн амь эрсэдсэн нь одоогоор тогтоогдоод байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Ослын газраас 141 хүний цогцос олдоод байгаа аж. 
 
Тус улсын армийн мэдэгдсэнээр, “Геркулес С-130” онгоцонд сууж явсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй байна. Уг нисэх онгоц нь барилгууд болон зочид буудал мөргөн шатсан юм.
 
Хохирогчдын олонх нь цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн болон эмэгтэйчүүд байсан аж. Гэхдээ амь эрсдэгсдийн тооны талаарх сүүлд өгсөн мэдээнээс үзвэл, тус онгоцны зорчигч бус 19 хүн уг ослын улмаас амиа алджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг