sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Сун Сон Ён нарыг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү түүхэн чухал ойн жилд зохиогдох арга хэмжээний талаар уулзалтын үеэр санал солилцов. Мөн ирэх долдугаар сарын 29-нд болох Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээний талаар дурдлаа.
 
Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах гэж байгаа. Уг арга хэмжээг БНСУ 2000 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ талаар Монголтой туршлагаа хуваалцан туслах талаар мөн ярилцав.