sonin.mn
“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 3\
 
Эрх чөлөө гэдэг хөгжих ёстой хөгжилийн асуудал. Эрх чөлөөг хөгжүүлэхгүй бол эрх чөлөө унтарч мөхнө. Хүн юм мэдэхгүй гэдэг ичгэвтэр хэрэг биш харин юуг ч шинээр сурах хүсэлгүй гэвэл ичгэвтэр гэж үг бий. Үүнтэй адил эрх чөлөөгөө эдэлж чадахгүй заавал ашигтай бол хийнэ ашиггүй бол ххийхгүй гэх эсвэл хүний шахалтаар хийж дүр үзүүлэх гэх мэт өөрөө өөрийгөө хөгжүүлэхгүй үргэлжийн завтай хэзээ ч хэнийг ч дуудсан бэлэн хүмүүс харамсалтайгаар насыг барж хөгширдөг.
 
Эрх чөлөө гэдэг зүгээр нэг сониучлах эсвэл хийгээд өнгөрөх биш. Зориуд хийж бүтээж өөрийгөө хөгжүүлж чадаж буй хүн эрх чөлөөтэй. Эрх чөлөөг баяжуулж баян болгож чадвал эрх чөлөөг илүү их эдэлнэ. Ядуухан эрх чөлөөтэй хүмүүс хэвэндээ үлдэж ойр ойрчимынхоо хүмүүсийн магтаал сонсож хөөрхийлүүлж хэзээ ч хүссэн хүслээ амидралдаа биелүүлж чадахгүй. Тэд бусдын жишээлбэл найзуудынхаа хүслийн дагуу хүссэн сэдвийг яриж дараа уулзах батлгаагаа хийж авна.
 
Өөрийнхөө хүслийг биелүүлж өөрийнхөө хүссэнийг биелүүлэх чадваргүй хүмүүс найзынхаа чаатлахыг хүлээж хэн нэг утасдаыг хүлээж цагаа барж өөртөө цаг зориулж чадахгүй өөрийгөө хүчиллэж энд тэнд интернэтээр тэнүүчилж хог уншиж толгойгоо хогийн дөрвөн мөрт иш татлалуудаар дүүргэнэ. Олон хуудас ном уншиж толгойгоо хөгжүүлэхээс татгалзаж хоёр гурван өгүүлбэрээр л хязгаарлагдана.
 
Хүсэл гэдэг дур эсвэл тачаал цаашлаад шүтэх болоод бишрэх гэх мэттэй ямар ч хамаагүй. Хүсэлийг ухамсартай холбож ойлгох хэрэгтэй. Ухамсар гэдэг хүний ухаанд үүсэх сайныг болон зөвийг хийх гэсэн тухайн хүний биеэ авч явж буй шинж төлөв шүү дээ. Ухамсарыг ухаанаас ялгаж чалахгүй хүмүүс хүсэлийг дур сонирхолоос бас ялгаж чадахгүй. Сэтгэлийг мэдрэмжээс ч ялгаж чадахгүй хүн олон.
 
Ийм хүмүүсийн гай балаг их яагаад гэвэл тэд олон хүнийг өнөөдөр ч балласаар байгаа. Харамсалтай юу вэ гэхээр ухамсаргүй ээж аав эмээ өвөө нар залуу үеийг хохироодог. Ойр дотны хүмүүсийн балаг их. Харин нийгмийн талаас балладаг багш профессоруудын талаар дараагийн бүлэгт бичнэ.
 
Хүний амидралын хөдөлгөгч хүч болсон цаашлаад маргааш нөгөөдөр дараа жил гээд ирэдүйд аваачих хүсэл гэдэг суралцах ёстой оюуны чадвар болохоос өнгөцхөн хямдхан зүйл биш. Түүнээс гадна хэн нэгэн хүн гаднаас шаардаад эсвэл зөвлөөд хийлгэчихдэг ч зүйл биш. Мэдээж хүсэл үүсэхэд нөлөөлсөн өндөр мэдлэг боловсролтой ухамсартай хүмүүс тараалдвал үүн шиг аз гэж байхгүй.
 
Залуу хүмүүст ийм л оюунлаг номын ард түмнүүдийн нэрлэдэг “Мастер” хүмүүс хэрэгтэй. Тийм учраас аав хүүгээ эр хүн болгож чадахгүй ээж охиноо эмэгтэй хүн болгож чаддаггүй гэсэн үг бий. Мэдээж хүүгээ хүссэн хүсээгүй айлын нөхөр эсвэл охиноо хүссэн хүсээгүй хэн нэгний эхнэр болгох амархан.
 
Хэрвээ хэн нэгэн хүн амнаасаа хүсэл гэж үгийг гаргаж хэлэх гэвэл юуны тухай ярих гэж буйгаа маш сайн бодох хэрэгтэй. Хүсэл яагаад хэрэгтэй вэ гэхээр зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй. Тиймээс маш их хүсэлтэй хүний хүсэлийг бас тэмүүлэл гэж нэрлэдэг. Дур эсвэл тачаалыг зорилго гэж нэрлэхгүй зөвхөн шалтгаан гэж л нэрлэнэ. Дураа дагаж хийх биш сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгж чадвал түр зуурын биш хөнгөн шингэхэн өнгөцхөн биш. Сэтгэл чанга бол хүсэл чанга.
 
Хүсэл гэдэг биелэгдэх ёстой тодорхой тууштай үйл хэрэг. Тиймээс тухайн хүн нилээд боловсорч эхлэхээр зорилгодоо хүрэх гэсэн өөрийн хүссэн хүсэл үүснэ. Хүслээ биелүүлэх гэсэн шийдэл чухал бөгөөд ингэснээр шийдсэн бол одоо биелүүлэх ажил эхэлнэ. Тиймээс хүсэл гэдэг төлөвлөж буй үйлдэл шүү дээ. Хэн нэгэн төлөвлөгөө байхгүй гэвэл хүсэл гэж ярих хэрэггүй.
 
Хүсэл биелэхэд бас зарим хүсдэг зүйлээс татгалзах хэрэг гардаг. Жишээлбэл залхуурах цаашлаад амархан аргаар амидрах гэсэн дутагдалуудаасаа салах хэрэгтэй. Ингэж зарим зүйлийг хүсэхээ болиж бас хүслээ биелүүлэх жишээтэй. Тэгэхээр хүслээ биелүүлэхэд тэсвэр хатуужил гэх мэт тууштай үйлдэл шаардлагатай. Үүний тулд тухайн хүн өөрөө сайн төвлөрч чадах чадвар чухал үүрэгтэй.
 
Ойр орчимын олон хүн хүсэл мохоож эсвэл эсэргүүцэх тул үүнээс шалтгаалж хулчийж бууж өгч болохгүй. Мэдээж хүсэл биелэхгүй тохиолдолд гутрах явдал гарч зог тусж илийрч гөлөрч хачин болно. Мэдээж ийм үйл явдал гарна шүү дээ. Үүнтэйгээ учраа олж сурах ажил гарна. Ингэж л амидралын туршлагатай хатуужилтай болно шүү дээ. Мэдээж энэ бүгдийг ухаарахад өөрийн ухаантай байх л чухал. Өөрийн ухаангүй хүмүүс бусдад өөрийгөө алдана.
 
Хүсэл гэдэг бусдын тусламжтайгаар эсвэл азаар биелэгдсэн тохиолдолд мэдээж хүслээ биелүүлсэн гэж хэлэхэд хэцүү. Энэ тохиолдолд хүсэл биш харин санаж явсан зүйл биелэлээ гэж л хэлэх болов уу. Эндээс л санаж явбал бүтнэ гэж сулхан ойлголт гаралтай болов уу.
 
Хүслээ биелүүлэхийн тулд тулд эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Эрх чөлөөтэй байхын тулд залуу хүмүүс өөрсдөө маш их зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй. Жишээлбэл утсаа унтрааж интернэтээ хааж бодож сууж цаасан дээр төлөвлөж амидралыг төсөөлж цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй.
 
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд юу ч сураагүй хоосон толгойтой ээж аавууд болцгооно. Ингээд секс хийгээд гаргачихсан хүүхэддээ юун ээж аав болох ирээдүйн ямар ч амидралгүй өөрийнхтөйгөө адил хүүхэд биш насаар амидруулна. Хүүхдэд хичнээн ч мөнгөтэй байгаад тус болохгүй харин мэдлэгтэй байж чадвал тус болно. Үгүй гэвэл хорвоод байр сууриа олоогүй ээж аавтайгаа адил цаг өнгөрөөсөн биеэ чагнасан худлаа жүжиглэсэн хүмүүс л болцгооно доо.
 
Мэдээж энд нэг ярих зүйл бол хүмүүс зүгээр цаг завтай юу ч хийсэн яахав өнөөдөр хаачисан ч яахав гэж хий дэмий цаг үрж байгаагаа эрх чөлөөтэй гэж хэлж буй үнэхээр өрөвдөлтэй. Хийж бүтээж сурч боловсорч буй үйл хэрэг бол жинхэнэ эрх чөлөө. Яагаад гэвэл ирээдүйд л зориулж эрх чөлөөг хэрэглэдэг. Ирээдүйг төлөвлөөгүй хүнд эрх чөлөөний хэрэг ч гарахгүй. Эрх чөлөөгөөрөө юу хийх гэж буй л сонин шүү дээ. Ерөөсөө эрх чөлөөтэй үедээ л хүн хийж бүтээнэ шүү дээ. Хийж бүтээхгүй гэвэл залхуураад л ээж аавынхаа өгөх мөнгийг хүлээгээд л сууна гэсэн үг.
 
Эрх чөлөөгүй хийсэн зүйлс бол даалгавар, захиалга, зах зээлд зориулах, богинохон хугацаанд амжилтанл хүрэх гэсэн заль мэх болохоос эрх чөлөөтэй ямар ч хамаагүй.
 
Урлагийн нэг салбар болох уран зурагт урлагийн бүтээл гэж ярих дуртай. Гэтэл сүм хийдийн захиалгаар бурхан зурчихаад эсвэл гуйлан бурхан хийчихээд түүнийгээ урлагийн бүтээл гэдэг. Гэтэл түүнийг эрх чөлөөгүй хийсэн тул урлагийн бүтээл биш захиалгат бүтээл гэж л нэрлэнэ. Зах зээлд зориулж тодорхой үнэ шаардаж бүтээсэн бүтээлийг эрх чөлөөт урлагийн бүтээл гэж нэрлэхгүй. Урлаг гэдэг цэвэр эрх чөлөө болохоос баригдсан зориулагдсан биш. Иймэрхүү жишээ яривал олондоо.
 
Хүсэх эрх чөлөө өөрөөр хэлбэл хэнээс ч хамааралгүй юунаас ч шалтгаалахгүй цэвэр хүсэл үүсэж түүнийгээ биелүүлэх гэсэн эрх чөлөө хүний хөдөлгөх хүч болсон цагт хүнээс маш их шинэ сонин содон бусдыг цочоосон бусдыг дургүйцүүлсэн бүтээлүүд гарч чаддаг. Хүнийг шинэчлэх гэж хийж бүтээдэг болохоос хуучиныг санагалзуулж магтуулж шагнуулах гэж хийсэн бол эрх чөлөөгүй боогдмол доо.
 
Энд яриж буй хүсэл бол хүний өөрийн хөдөлгөгч хүч. Эрх чөлөөт хүсэл хөдөлгөгч хүч болж чадвал дэвшилтэт шүүмжит урагшаа амидрал эхлэх боломжтой. Үгүй гэвэл хоосон хөндий хуучин зогсонг агуулгагүй ажил амидрал үргэлжилнэ. Ийм эрх чөлөөгүй хүмүүстэй уулзаж ярилцахад даан ч уйтгартай.
 
Идэвхит амидралгүй хүмүүс бусдын идэвхит амидралыг устгана. Идэвхигүй авгайтай идэвхит нөхөр суугаад идэвхигүйжих аюултай. Идэвхигүй уйтгартай эр нөхөртэй болчихвол дагаж идэвхигүй болж ёстой болохгүй. Салж нийлэх бол жинхэнэ эрх чөлөө шүү дээ. Энэ тухай дараагийн бүлэгт ярилцана.
 
Хүссэнийгээ биелүүлэх гэсэн тэр эрх чөлөө бол өөрийнхөөрөө шийдэж чадсан шийдэл бөгөөд өөрийгөө хөдөлгөх боломж ба нөгөөтэйгүүр хүссэнийгээ өөртөө зориулах бас нэг боломж. Эрх чөлөөгүй хүмүүс өөртөө зориулж чаддаггүй. Тэд бусдын хэлж заасанаар өдөр өнгөрөөнө.
 
Олон хүмүүс гадаадад амидарч гадаадад аялж яваагаа эрх чөлөө гэж нэрлэдэг. Энэ бол зөвхөн хөдөлгөний эрх чөлөө болохоос биш оюуны эрх чөлөө биш. Яагаад би энэ ард түмний эх оронд ирчихээд байж байгаа билээ гэсэн асуулт чухал. Хүн сурч мэдэж өөрчлөгдөж хөгжих гэж л алсыг зоридог биш билүү. Ингээд яг нарийн бодвол эрх чөлөөгүй гэдгээ ухаарч заавал аялал хийж мөнгө үрэх шаардлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх жишээтэй.
 
Хүссэнээ биелүүлэх гэж яваа эрх чөлөөт хүн бол өмнө бичсэн өөрөө өөртөө хөөгдсөн хүн ч биш бас өөрийгөө хүчиллэж өөрийн мэдлэгүй яваа хүн ч биш. Хүн хүсэж эхэлж хүслээ тооцоолж эхэлсэнээр өөр дээрээ ажиллаж эхлэх жишээтэй. Хэн нэгэн хүслээ биелүүлж чадлаа гэвэл эрх чөлөөгөө эдэлсэн гэвэл одоо энэ хүн өмнөхөөсөө өөрчлөгдөж сайн тал руугаа хөгжиж сайхан зүйл бүтээж бусадтай илүү ойр дотно болж бусдыг эрх чөлөөтэй болоход туслаж дэмжиж эхэлдэг.
 
Хүн хүсэхээ зогсвол идэвхит амидрал зогсоно. Хүсэлгүй хүн шиг эндэгдэл эрсдэл гэж хаа ч байхгүй. Хүсэлгүй хүмүүс бусдыг дууриана. Хүсэлгүй хүмүүс бусдыг дагаж сүүдэрт сажлан явцгаана. Олон хүн хүслээ дагаж биш хорсол өшөө авалт хөрөнгө мөнгө нутаг ус гэх мэт өөр шалтгаануудаар нэгдэж нийлцгээх явдал үнэхээр хямдхан.
 
Хүсэлгүй хүмүүсийн хүслийг нэг бол хөгжүүлээгүй эсвэл хүүхэд насанд мохоож унтраасан байх боломжтой. Тэглээ гээд хүүхэд насандаа хорогдох хэрэггүй. Хүүхэд наснаасаа салж гэрэлд гарч гэгээрэхийн тулд эхлээд гэр орон аав ээж бүгдийг хаян орхиж хүсэлээ бүтээж биелүүлэх зоригтой байх хэрэгтэй. Хүсэл дарж мохоогчидоос холдон явах хэрэгтэй.
Хүсэл гэдэг хүний доод ухаанд ч бас дээд ухаанд ч үүсэх боломжтой.
 
Сонссон харсан бүх зүйл ухаанд хүлээн авагдаж өөрийн мэдэлгүй доод ухаанд хадгалагдана. Тиймээс өөрийн мэдэлгүй хүсэл гэнэт үүсэх боломжтой. Харин ухаардаг өөрөө мэдэж ухаарах ухааны дээд хэсэг бол зориуд зориж төлөвлөж хүссэн хүсэл . Энэ хоёр төрлийн хүсэл өөрт зөв сайн зүйл гэвэл одоо тэгээд энэ хүслээ биелүүлэх л ажил гарна даа. Биелэх эсвэл биелэхгүй бол дараагийн асуудал шүү дээ.
 
Хүслээ биелүүлэхээр шийдэх шийдэл бас эрх чөлөөтэй явагдах чухал. Шийдсэний дараа хийж эхлэх бас дараагийн том ажил шүү дээ. Гагцхүү эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй бөгөөд дуусгахдаа орхихгүй бүрэн хийх бас дутуудуулахгүй гүйцээж хийх хэрэгтэй.
 
Ингээд энд яриж буй хүслээ биелүүлэх тухай сэдэвт нэгдүгээрт хүсэл үүсэх, хоёрдугаарт хүслээ биелүүлэхээр шийдэх, гуравдугаарт шийдсэний дараа үнэхээр хийх л хэрэгтэй гэсэн гурван асуудалтай тулгарна. Энэ бүгдийг ялгаж салгаж мэддэг л байх ёстой шүү дээ.
 
Хэрвээ хүн нэгэнт шийдсэн бол түүнийхээ ард баттай зогсож чадах л чухал шүү дээ. Бүтсэн ч бас бүтээгүй ч байр сууриа хадгалах хэрэгтэй. Эндээс амидралын туршлага ярих боломжтой. Алдаж үзээгүй буруутаж үзээгүй хүмүүст амидралын туршлага гэж байхгүй. Бэлэн амидрал бэлгэнд авсан хүмүүс ёстой л эрх чөлөөгүй хүмүүс. Хүн өөрөө алдаж онох унаж босох үйл ажиллагаа жинхэнэ эрх чөлөө авчирдаг. Гэхдээ муу үйл хэрэг биш сайн үйл хэргийн төлөө яваад алдах шүү дээ.
 
Хүслээ биелүүлэх гэж яваа хүн хэн бэ гэдгээ мэдсэн хүн шүү дээ. Өнөөдөр хүртэл амидарч ирсэн түүх ямар билээ гэсэн асуулт тухайн хүний хүсэх чадвар болон хүслээ биелүүлэх чин зориг чухал. Үүний дараа л эрх чөлөөний тухай ярих боломжтой. Ерөөсөө хүсээд буй эрх чөлөө дахин дахин сэргээгдэх боломжтой шүү дээ. Тиймээс яг одоо эрх чөлөөгүй байгаадаа гутрах хэрэггүй эрх чөлөөгөө бүтээнэ шүү дээ. Хэрвээ эрх чөлөө унтарсан бол бас сэргээх боломжтой.
 
Хүслээ илэрхийлж чадах чадварын тухай
 
Хүслээ илэрхийлж чадахгүй хүн гэдэг эрх чөлөөгүйтэй адил шүү дээ. Хүний дотор хүсэл үүсэх гэдэг мэдээжийн асуудал. Гэхдээ хүслээ үг болон өгүүлбэр болгож чадах хэрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадвал одоо хүсэл гадагшлана шүү дээ. Чадахгүй гэвэл дотроо үлдэнэ. Ихэдвэл бүр дотор бөөгнөрч түгжрэл үүсэх жишээтэй.
 
Хүслээ үг өгүүлбэр болгож хэлэхийн өмнө шалгах, засах, тодорхой болгох чухал үүрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадахгүй гэвэл гараараа заах зангах эсвэл зураг зурж харуулах цаашлаад өөрийн хөдөлгөөн биеэрээ харуулах ажил гарна. Жишээлбэл юу ч хэлж ярихгүй гадуур яваад гэртээ орохгүй байвал гэртээ байх хүсэлгүй гэдгээ харуулж буй болов уу. Бас л хүслээ биелүүлэх гээд байна шүү дээ.
 
Мэдээж хүсэл бусдыг баллаж хохироох зорилгогүй гэдгийг энд дахин хэлэх хэрэгтэй. Тэр бол хүсэл биш өшөө хонзон атаа жөтөө хордох шардах гээд олон сөрөг сэтгэлийн хөдлөлүүдтэй хамаатай.
 
Хувийн эрх чөлөөний төлөө хийх үйлдэлүүд жишээлбэл ажлаасаа гарах эсвэл эхнэр нөхрөөсөө салах гээд олон эрх чөлөөнүүд бий. Энэ тухай дарааагийн бүлэгт ярилцана.
Хүн нэгэнт эрх чөлөөг мэдэж бас хувийн эрх чөлөөгөө хүсэж чадаж байвал эрхэм чанараа хадгалж буй. Хувийн хүслээ дарах болон биелүүлэх гэсэн сонголтуудтай байж чадвал энэ бол бас л эрх чөлөө шүү дээ.
 
Хүслээ илэрхийлэх боломжгүй үе залуу хүмүүст үргэлж тулгардаг. Ихэнх ээжүүд охиноо тулгаж хардаж сэрдэж өөрийнхөөрөө байлгах гэсээр байгаад охиноо хүсэлгүй болгодог. Олон аавууд хүүдээ зааж мундаг хүн болгох гэж хэрэггүй амидралын туршлага ярисаар байгаад хүүгийнхээ хүслийг мохоодог. Хүний амидралын туршлага бусдад биелэх боломжгүй. Чадахгүй байж мэдэхгүй байж нэрэлхүү зан гаргаж нэг их үр хүүхдэдээ ингэж их өөрчлөгдсөн орчин үед захиас хэлэх шиг гэмт үйлдэл байхгүй.
 
Ялангуяа олон зуун жилийн өмнө бичиг үсэггүй байхад хэрэгтэй байсан лам нар өнөөдөр даан ч хэлэх үг байхгүй. Тэд юу мэдэж бас ямар амидрал амидарсан болоод хүмүүст мэдэмхийрээд байгаа вэ гэж асуусан асуулт бүр л тодорхой болгоно шүү дээ. Олон залуу хүмүүсийн хүслийг мухар сүсэгтэнүүд эвдэж гэмт үйлдэлүүд хийдэг. Хүн нас ахиад ирэхээр үхлээс айдаг тул мухар сүсэгт автагдахдаа амархан даа.
 
Эмээ өвөө болон ээж аавууд ном уншиж ухаанаа хөгжүүлээгүй ухамсарт суралцаагүй насанд хүрсэн мөртлөө цаг үеэ ойлгож мэдрээгүй тул үр хүүхдээ балладаг. Өөрийнхөө ухааныг хөгжүүлээгүй бол үр хүүхдэдээ юу зөвлөж юу захиж юу зөвлөх вэ дээ. Жинхэнэдээ бол үр хүүхэдтэйгээ уншсан романуудаа ярилцаж залуу хүмүүст хүсэл үүсгэж жинхэнэ эрх чөлөө гэж юу байдгийг сургаж залуусыг хүслээ биелүүлэхэд тус дэм болж ачтай хүмүүс болох ёстой биш билүү.
 
Хүслээ ойлгох тухай
 
Хүн өөрийнхөө хүслээ ойлгох чадвар чухал. Үүний тулд ерөөсөө өөрийгөө ойлгож чадах чадвар хэрэгтэй. Би ямар байдалд байгаа билээ гэж асуулт үргэлж тавих. Хүн өөрийгөө ойлгож чадаагүй бол хүсэл ч бас ойлгомжгүй. Ингээд эрх чөлөөгүй гэдгээ мэднэ. Тиймээс хүн өөрийгөө шинээр ойлгож эхлэх шаардлагатай.
 
Хүн өөрийгөө олйгож эхлэхэд үнэлэх үнэлэмж чухал үүрэгтэй. Үнэлэмж зөв бол хэзээ ч хүсээгүйгээ хүсэж эхлэх боломжтой. Үүнээс гадна хүсээд салдаггүй зүйлсээсээ салах боломжтой. Ингэж эрх чөлөөтэй гэдгээ ойлгож эхлэнэ.
 
Хүн юу хүсдэг билээ гэдгээ ойлгоход өөрийгөө ойлгох чухал тул дараагийн олон асуулт зайлшгүй тавигдана.
 
Эмэгтэй хүн юу хүсдэг билээ, эрэгтэй хүн юу хүсдэг билээ, хүүхэд юу хүсдэг билээ, залуу хүн юу хүсдэг билээ, хөгшин хүн юу хүсдэг билээ гээд ойлгох ёстой олон асуултууд гарч ирдэг.
Хүн ойлгоод эхлэхээр илэрхийлж чадна. Ойлгомжтой болох бүр үнэлэх үнэлэмж бас өөрчлөгдөнө. Өөрийгөө ойлгохын тулд өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө мэдэж чадвал юу хүсэх тэр эрх чөлөөгөө мэдэх шүү дээ.
 
Өөрийгөө мэдэх гэдэг “Би хэн бэ” гэдгээ л мэдэхийг хэлнэ.
 
Доктор С.Молор-Эрдэнэ