sonin.mn
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, нийт 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай", Нийтийн сонсголын тухай, “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох болон Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Харин үдээс хойших хуралдаанаар "Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэнэ.
 
Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 асуудал хэлэлцэх аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг