sonin.mn
МАНИЛА. /NHK/. Филиппиний төвийн нутгийн Лейте аралд гатлага онгоц живсний улмаас 36 хүн амь эрсдэж, 26 хүн сураггүй болжээ.  Гатлага онгоц өчигдөр тус хотын Ормок хотын усанд хөмөрсөн аж. Онгоцонд зорчигчид болон хөлгийн багийн гишүүд нийлсэн 189 хүн сууж явсан байна.
 
Эргийн харуулуудын мэдэгдсэнээр, 127 хүн аврагджээ. Энэ гатлага онгоц боомтоос хөдлөөд 200 орчим метр явсныхаа дараа гэнэт хөмөрчээ. Осол болох үед хүчтэй салхи, өндөр давлагаа байхгүй байсан гэсэн мэдээлэл байна. Албаны хүмүүс аврах ажиллагааг үргэлжлүүлж, онгоц яагаад живснийг тогтоохын тулд ахмадыг нь байцааж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг