sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч орны хувьд бусад оронд зориулсан эдийн засгийн дүрэм гаргах хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Ла-Кросс хотын Висконсины их сургуульд үг хэлэх үеэрээ мэдэгдэв.
 
Худалдааг дэмжих байгууллагын тухай хуульд Обама даваа гарагт гарын үсэг зурснаар тэрбээр олон улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ хийх боломжтой болсон юм.
 
АНУ болон Австрали, Япон, Шинэ Зеланд, Мексик, Тайвань, Өмнөд Солонгос, Малайз зэрэг 11 орон хооронд арилжааны хэлэлцээр байгуулах боломжийг олгох Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээг дуусгах нь Обамагийн худалдааны хөтөлбөр дэх дараагийн асуудал болж байна.
 
Номхон далай дамнасан түншлэлийн гэрээ нь дэлхийн эдийн засгийн 40 хувийг хамрах төлөвтэй байна. АНУ-ын бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх шударга худалдаа явуулахад чиглэн ажиллахаа Обама амлажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг