sonin.mn
Сэлэнгэ аймаг дахь  “Алтанбулаг”-ийн автозамын боомт баяр наадмын өдрүүдэд амралгүй 24 цагаар ажиллана гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
 
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын болон Монгол-Оросын хилийн авто замын боомтууд Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын сарын 11, 12-ны өдрүүдэд амрах юм.
 
Харин 13-ны өдрөөс эхлэн хэвийн ажиллах гэнэ. Түүнчлэн агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг