sonin.mn
БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын баруун нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж АНУ-ын Геологийн судалгааны газар мэдэгдлээ. Тус газрын мэдэгдсэнээр, өнөөдөр Шинжаанд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
 
Газар хөдлөлтийн голомт нь Такламаканы цөлийн алслагдсан бүсэд 10 км гүнд ажээ. Газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амь эрсдэж, 48 хүн гэмтэж бэртсэн байна.
 
Тус улсад, ялангуяа, баруун өмнөд нутагт нь байнга газар хөдөлдөг билээ. Өнгөрсөн оны наймдугаар сард тус улсад 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 600 хүн амь эрсдэж байсан юм.
 
Мөн энэ оны дөрөвдүгээр сард тус улсын хөрш  Балбад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 8800 гаруй хүн амиа алдсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг