sonin.mn
АФИН. /NHK/. Европын Холбоо /ЕХ/ болон бусад зээлдүүлэгчийн санал болгосон эдийн засгийн хатуу бодлого баримтлах төлөвлөгөөг эсэргүүцэж буй засгийн газраа өнгөрсөн амралтын өдөр болсон бүх нийтийн санал асуулгаар грекчүүдийн олонх дэмжсэнийг Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдлээ. Тэрбээр урьд шөнө телевизээр үг хэлэхдээ, “Ардчилал яллаа” гэсэн юм.
 
Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрийн хариуд хатуу бодлого баримтлахыг хүлээн зөвшөөрөх эсэхийг уг санал асуулгаар грекчүүдээс асуусан билээ. Саналын хуудсыг хараахан бүрэн тоолж дуусаагүй байгаа аж.
 
Грекийн ДХЯ-ны мэдэгдсэнээр, саналын хуудасны 93.1 хувийг тоолоод байгаа бөгөөд сонгогчдын 61.29 хувь нь хатуу бодлого баримтлах арга хэмжээг эсэргүүцсэн бол 38.71 хувь нь дэмжжээ. Ципрас ЕХ-той үргэлжлүүлэн хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, “Олон нийт санал асуулгаар миний бодлогыг дэмжлээ” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг