sonin.mn
Зам, тээврийн яам нь Төмөр замын тээврийн салбарт олон улсын стандартыг нутагшуулах, үндэсний стандарт боловсруулж, батлуулах дараах ажлыг гүйцэтгэх тухай (ЗҮ-2015/001) зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна. 
 
Үүнд: 
 
1-Р Багц:
Төмөр замын тээврийн салбарт орчуулан, боловсруулж, батлуулах замын аж ахуй, дохиолол холбооны стандартууд;
2-Р Багц: 
Төмөр замын тээврийн салбарт орчуулан, боловсруулж, батлуулах хөдлөх бүрэлдэхүүний стандартууд;
3-Р Багц:
Төмөр замын тээврийн салбарт орчуулан, боловсруулж, батлуулах тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын стандартууд. 
 
Дэлгэрэнгүй бүртгэлд бүртгүүлэх зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /тухайн салбарын хүрээнд хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр, ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл/ ирүүлж бүртгэлд бүртгүүлнэ. 
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг дор дурьдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 07-аас 07 дугаар сарын 10-ны өдрийн 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд дэлгэрэнгүй бүртгэлд дор дурьдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө бүртгүүлнэ. 
 
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Засгийн газрын 13 дугаар байр, 2 давхарын 207 тоот өрөө.
Зам, тээврийн яам
Утас: 245960, 99129444, Факс-976-312315