sonin.mn
УИХ-ын чуулган энэ сарын 08 буюу лхагва гарагт ээлжит бусаар хуралдаж, 14 хууль , тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Чуулганы хуралдаан лхагва гарагт өглөө 09.00 цагт эхэлж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Газрын хууль болон Ойн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Үйлдвэржилтийг дэмжих тухай хууль, Халх гол чөлөөт бүс байгуулах тухай болон Тагнуулын байгууллагын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг