sonin.mn
Өнөөдөр өглөө хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар засгийн асуудлыг хэлэлцэж, Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг засгаас хөөх шийдвэрийг дэмжжээ. Бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон байна. Тус намын бүлгээс МАН-тай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй гэдэг дээр санал нэгдсэн хэмээн тус бүлгийн дарга мэдэгдлээ. Ийнхүү тус намын бүлгээс долоон сарын дараа МАН-ынхныг төрхөмд нь буцааж, АН-ынхан урьдын адил ИЗНН болон “Шударга ёс” эвсэлтэй засагт хамтрах шийдвэр гаргасан байна. Асуудал цааш хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа ч  Ардчилсан намд тэргүүлдэг "Алтангадас" фракц УИХ-ын даргын талд үйлчилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан нам дахь хяналтаа бүрэн алдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ганцаардаж" буйг эдгээр өдрүүд харууллаа.
 
Э.Сүрэн