sonin.mn
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллана.
 
Үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 618, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 735 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, “Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
 
“Мишээл” экспо төв болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй долоон худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй долоон  худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд  богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
 
Мөн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13-14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу “МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус  Хүй долоон худаг руу  Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээг Сүхбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт тавьж ажиллах ажээ.
 
Харин Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллахаа мэдэгдлээ.
 
Дашрамд дурдахад Шуурхай үйлчилгээний алба иргэдийн гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар хүлээн авах юм байна.
 
Б.Мөнхзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг