sonin.mn
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно. Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд 2015.07.07-ны 04.00 цагт буюу өнгөрсөн шөнө цэргийн ёслолын жагсаалд оролцогчид маань Чингисийн талбайд бэлтгэлээ чамбайруулав.
 
Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Тэд энэ сарын 9-ний шөнө мөн адил Чингисийн талбайд бэлтгэлээ дахин базаах юм байна.