sonin.mn
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний нэгдсэн редакцийн парламентын сурвалжлагч Ч.Ариунболдыг эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг үнэлж Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол, тэмдгээр шагнасныг МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг гардууллаа.
 
Мөн энэ өдөр тус агентлагийн техникийн инженер Р.Баттулга, хэвлэх цехийн хэвлэгч Ц.Бямба-Очир нарт эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг үнэлж Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол, тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.                                                   
 
Ийнхүү Ардын хувьсгалын 94 ой, үндэсний их баяр наадмаар үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтан, албан хаагчид хөдөлмөр зүтгэлээ төр, түмэн олондоо үнэлүүлэх шагналын хур бууж эхэллээ.
 
 
Д.Өлзий  
Эх сурвалж: