sonin.mn
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс багшлах хүсэл сонирхол, чин эрмэлзэлтэй, сурлага, урлаг, спортын төрлөөр тодорхой болон онцгой амжилт гаргасан, хүүхдийн оролцооны байгууллагын чиглэлээр үе тэнгийн нөхдөө манлайлсан, идэвхтэн, гишүүн зэргээр сургууль, сум, аймаг, дүүрэг, хотоос судлагдсан төгсөгчдийг МУБИС-ийн 2015 оны элсэлтийн журмын дагуу А.Эрдэнэцэцэг, У.Насан-Отгон, Э.Булгантамир, Г.Солонго нарын 4 сурагч өнөөдөр батламжаа аймгийн Засаг даргаас гардан авлаа.
 
Уг арга хэмжээг МУБИС-ийн "Төгсөгчдийн холбоо"-ноос санаачлан Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, МУБИС-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус удирдамжийн дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран дээрх сурагчид гадаад хэлний багш, монгол хэлний багш, бага ангийн багшаар суралцах эрх авч байгаа юм.