sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Ирак болон Сирид “Лалын улс” бүлэглэлийн байгуулсан “халифт” улсыг устгахад АНУ-тай манай улс хамтран ажиллана гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгдлээ. Дэвид Кэмерон АНУ-ын “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө, “Их Британийг илүү их зүйл хийхийг би хүсч байгаа ч надад парламентын зөвшөөрөл хэрэгтэй” гэжээ.
 
Хоёр жилийн өмнө Сирид цэргийн ажиллагаа явуулах саналыг Их Британийн парламентын гишүүд эсэргүүцэж байсан юм. Кэмерон өнөөдөр үг хэлж, Их Британийн залуучуудад “Лалын улс”-ынхантай нэгдэхгүй байхыг анхааруулна.
 
“Хэрвээ чи эрэгтэй бол тэд тархийг чинь угааж, биед чинь тэсрэх бөмбөг суурилуулаад, дараа нь чамайг дэлбэлнэ. Хэрвээ чи эмэгтэй бол тэд чамайг боол болгож, хүчирхийлнэ” гэж тэрбээр хэлэх ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг