ВАШИНГТОН. /ВВС/. АНУ болон Куба өнөөдөр дипломат харилцаагаа бүрэн сэргээж, ЭСЯ-даа эргэн нээнэ. АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Кубын сонирхлын бүлэг гаднах хаягаа хэдийн Кубын ЭСЯ болгон өөрчилжээ. Өнөөдөр Кубын ЭСЯ-ыг ёслол төгөлдөр эргэн нээж, Кубын төрийн далбааг мандуулах аж.
1961 онд тасарсан дипломат харилцааг сэргээснийг албан ёсоор зарласны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригез нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Тус хоёр улсын албаны хүмүүсийн хэлснээр, харилцаагаа хэвийн болгох, үүний дотор Кубад авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах талаарх хэлэлцээг эрчимжүүлэхийг тэд хүсч байна.
Гэхдээ Кубад хэтэрхий олон удаа буулт хийж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг тус улсын Бүгд найрамдах намынхан шүүмжилж байгаа юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0