sonin.mn
Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар эрчим хүчний үнэ, тарифт зохицуулалт хийжээ. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Харин ОХУ-ын талаас цахилгааны үнийг энэ сарын нэгний өдрөөс нэмсэн аж.
 
Тиймээс оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжиж, системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулж байгаа аж. 
 
Эх сурвалж: