sonin.mn
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем энэ сарын 24 буюу ирэх баасан гаригаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Одоогоор нийтийн тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ.
 
Иргэд нийтийн тээвэрт зорчих картыг автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдан авах аж. Тэгээд өөрийн боломжоороо цэнэглэнэ. Ингэхдээ автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвд хандаж, цэнэглүүлэх юм байна. Цаашид гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх аж.
 
Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаа нарт дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгоно. 
 
Эх сурвалж: