sonin.mn
Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум  орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.
 
 Маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, энэ сарын 22-нд Орхон гол Орхон сум  /Сэлэнгэ/ орчимд 40 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд мөн энэ сарын 21-22-ны өдрүүдэд усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байдалтай байна.
 
Иймд дээр дурдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг