sonin.mn
СТОКГОЛЬМ. /Xinhua/. Сири болон түүнийг хүрээлэн буй бүс нутаг дахь хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлд нэгдэхээр Шведийн хэдэн арван эмэгтэй улсаасаа гарсан байна гэж тус улсын хэвлэлийн байгууллага мэдээлэв.
 
“Лалын улс” зэрэг босогчдын бүлэглэлд нэгдсэн 150 шведийн 30-40 нь эмэгтэй хүн байна гэж “Swedish Radio” мэдээлэв.
 
Үүнээс гадна 100 орчим швед босогчдын бүлэглэлүүдэд нэгдэхээр явсан тухай албан бус мэдээлэл бид хүлээн авсан гэж “Sapo” тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Саймон Брайнерт “Dagens Nyheter” сонинд мэдээлсэн байна.
 
Шведийн иргэдийг ихэвчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүлэглэлүүд өөртөө нэгтгэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийг босогчидтой гэрлэж, тэдний үйл ажиллагааг дэмжихийг уриалдаг ажээ.
 
Шведийн тагнуулын албаны мэдээлснээр, хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийн байлдааны бэлтгэл эсвэл байлдаанд яг хэчнээн эмэгтэй идэвхтэй оролцож байгааг тодорхой мэдэхгүй байгаа хэдий ч тэдний ложистик болон үйл ажиллагаанд оролцох журмаар эмэгтэйчүүд нэгддэг байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг