sonin.mn
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Ц.Жүгдэрноров өөрөө ажлын байрыг бий болгон үхрийн борцыг зах зээлд нийлүүлж байна.
 
Тэрээр гэр бүл болон хамаатнууд бүхийн 6 хүнийг тогтмол ажлын байраар ханган намрын улиралд шар худалдан авч өвөл махаа борцлон бэлтгээд хавар савлаж бэлэн болгоод сумандаа болон Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд түгээдэг бөгөөд борлуулалт сайн эрэлт ихтэй байдаг гэнэ. Ялангуяа урин дулааны цагт дотоодын жуулчид Хөвсгөлийн борцыг ихээхэн худалдан авдаг ажээ.
 
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг