sonin.mn
Монгол Консерватив намаас боловсруулж 2014 оны 01 сарын 10 өдрөөс эхлэн олон нийтийн хүртээл болгосон “ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ-2050” Монголын үндэсний хөгжлийн стратегийн баримт бичиг ажил хэрэг болж байгаад баяртай байна. 
 
Монгол улсын Төрийн тэргүүн эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг эхлүүлсэнд талархъя.
 
Нэг. Монгол улсын төрийн тэргүүний санаачлагаар зохион байгуулагдсан гурван улсын төрийн тэргүүний уулзалтаас гаргасан Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж гурван улсыг хамруулсан эдийн засгийн коридор байгуулах cанаачлага нь Монгол Консерватив намын “Дэлхийн хараатай Монгол-2050” хөгжлийн баримт бичигт тусгагдсан 5.16.1, 5.16.1.1 , 5.16.1.3 заалт дахь зорилтуудтай нийцэж байгаа тул шийдэлтэй зөв ахлам болсон гэж үзэж байна.
 
Тиймээс энэхүү санаачлагыг ажил хэрэг болгоход холбогдох байгууллагууд хариуцлагатай, ажил хэрэгч, шуурхай хандах ёстой. Нам, бүлэглэлийн ашиг сонирхолоос үл хамааран үндэсний эрх ашгийн үүднээс ажил хэрэг болгох ёстой. 
 
Монгол улс дэлхийн зах зээлтэй холбогдох боломж гэж дүгнэж байна. Эдийн засгийн хувьд ч Монгол улсад өгөөж авах боломж гэж харж байна. Энэ санаачлагын үр өгөөж Монголын жирийн иргэнд ирэх ёстой.
 
Даяарчлалыг хэрхэн ашиглаж буйгаар нь дэлхийн үндэстэнүүдийн удирдагчдын ур чадвар тодорхойлогдож байна. Эдийн засгийн коридор байгуулах санаачлага үүний нэг жишээ боллоо. 
 
Даяарчлалыг Монголчууд хийж чаддаг гэдэгээ түүхэнд нотолсон. Бид өөрсдийгөө дахин нотлох боломжийн эхлэл тавигдаж байна гэж харж байна. 
 
“ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ-2050” Монгол үндэсний хөгжлийн стратеги баримт бичгээс..,
 
5.16.1 ШИНЭ ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОНО.
 
5.16.1.1 Төмөр замын болон авто замын сүлжээ байгуулна.
Баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл Хархорин хоттой авто замаар холбож,  баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл Хархорин хоттой авто замаар холбоно.
Орос, Хятад улсуудтай хамтран Улаанбаатараар дамжин өнгөрөх ачаа тээврийн коридоруудыг үүсгэнэ. Энэхүү коридориуд, авто болоод төмөр зам дэд бүтцийн сүлжээ нь дэлхийтэй холбогдох болно.
Олон улсын төмөр зам, авто замын тээврийн тээвэр ложистикийн төвийг байгуулж, транзит тээврийг хөгжүүлж, дэлхийн зах зээлтэй  холбоно. 
 
5.16.1.3 Агаарын зам бүтээнэ.
Агаарын замыг төлөвлөгдсөн хөшигтийн хөндий болон Хархорин орчимд байгуулж, олон улсын агаарын тээврийг дэлхийн зах зээлтэй холбоно.
Агаарын тээврийн ложистикийн олон улсын төв байгуулж, ачаа тээвэр болон хүн тээврийн дамжин өнгөрөх гүүр болно.  
 
2. Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэхдээ дараахь зүйлсийг зарчимын хувьд анхаарч ажиллах хэрэгтэй байна.Монгол Консерватив намын “Дэлхийн хараатай Монгол-2050” хөгжлийн баримт бичигт тусгагдсан 5.12, 5.12.1 заалт дахь зорилтууд, үндэсний язгуур эрх ашигт  үл нийцэх бодлого, шийдвэр, үйлдэл гарах бий гэсэн үүднээс дараах зүйлийг анхааруулан сануулж байна.
 
Талуудын ашиг сонирхолыг хангаж ажиллахдаа Үндэсний аюулгүй байдал, Үндэсний эрх ашгийг хамгаалах бодлогоо чанд баримтлах хэрэгтэй. “Даяарчлалд бэлтгэлгүй орох нь Ардчилал хэрэгжихэд ноцтой гай болдог” гэсэн Томас Мэеэрийн үгийг санах хэрэгтэй.
 
Эдийн засгийн коридорыг бүтээх бий болгох явцад үзэглэх гэрээ, мемрондум, баримт бичигт үндэсний язгуур эрх ашгийг түрүүнд тавьж ажиллах хэрэгтэй байна. 
Монголын үнэ цэнэт зүйлс болох Монгол улсын тусгаар тогтнол, бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, Монгол хүний оршихуйн дархлаа, хэл, соёл, бие даасан байдал, оюуны террорист үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал зэрэг Үндэсний аюулгүй байдалд  харшилж болох бэхэлгээг сайтар тусгаж ажиллахыг сануулж байна.
Хөрш гүрнүүдийн иргэдийн дамжин өнгөрөх, бизнес эрхлэх, жуулчилах, түр оршин суух, иргэнших, цагаачлах зэрэг бодлогод шинэчлэл хийж үндэсний дархлааг хамгаалах ажлуудаа цэгцлэх хэрэгтэй.
 
Эдийн засгийн коридороор дамжиж үр өгөөж ирэх ч муу зүйлс бас цэцэглэн хөгжинө гэдгийг давхар тооцох хэрэгтэй. Хар тамхи, гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, мафийн үйл ажиллагаа, хүн худалдаалах гэмт хэрэг, мөрийтэй тоглоом гэх мэт зүйлийг хязгаарлах хууль эрх зүйн орчин, хязгаарлалтуудыг хийх бэлтгэж ажлуудыг хангах хэрэгтэй.
Бидний үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод баримтлахаар тодорхойлсон зарчимуудыг харгалзан үзэж ажиллахыг уриалж байна.
 
 
 “ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ-2050” Монгол үндэсний хөгжлийн стратеги баримт бичгээс..,
 
5.12 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО 
 
Зарчим баримтална 
Үндэсний эрх ашгийг түрүүнд тавих
Найрсаг байх
Холч байх
Хараат бус байх
Шударга байх
Бие даасан байх
ОУ-ын конвенци, хууль баримтлах
 
5.12.1 Үндэсний хамгаалттай бодлогыг хэрэгжүүлнэ.
 
Монгол үндэсний  язгуур эрх ашгаар л гадаад бодлогын зорилтоо тодорхойлно. Монгол хүний үнэт зүйлийг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ. Монгол улс тусгаар тогтносон, бие даасан энх тайванч дипломат бодлого эрс хэлбэрэлтгvй хэрэгжvvлнэ. 
 
Тус бодлогын хол ч хараа бол Монгол улсын тусгаар тогтнол, бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хамгаалж, дэлхийн энх тайванг хамгаалан, хамтаар хөгжих бодлого байх ёстой.  
 
Ард түмний эсрэг гадны ил далд бодлогуудыг таслан зогсоож, гаднаас нөлөөлөх боломжийг хязгаарлах замаар Үндэстний бие даасан холч бодлого хэрэгжүүлнэ. 
ОХУ-тай холч хараатай стратегийн түншлэлийн харилцааг хадгалах бодлого явуулна. 
БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэлцлэлийн найрсаг харилцаагаа хадгалах бодлого явуулна. 
 
 
МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ
 
2015 оны 07 сарын 20