sonin.mn
Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар аймагт асч байсан зургаан ой, хээрийн түймрийг амжилттай унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллэв. Тухайлбал, зургадугаар сарын 26-наас эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэх газарт ассан галыг унтраахаар ОБЕГ-ын 78 албан хаагч ажилласан байна.
 
Уг галыг энэ сарын 20-ны 16 цагт бүрэн унтраажээ. Мөн энэ сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт”,, энэ сарын 20-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг”, Хулгар багийн “Хонхор шанд”, Мөнххаан сумын Баян-Уул багийн “Дэл” болон Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутагт гарсан түймрийг унтраажээ.
 
Одоогоор Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам”-нд ойн түймэр асч байгаа бөгөөд уг галыг унтраахаар онцгой байдлын  10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 29 иргэн ажиллаж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг