sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Коммунист нам улсынхаа дарга асан Ху Жинтаогийн шадар туслах Лин Жихуаг авлига болон бусад хэрэгт сэжиглэн намаасаа хөөлөө.
Намын удирдлагуудын уулзалтын үеэр ийм шийдвэр гаргажээ.
 
Лин нь энэ оны хоёрдугаар сарыг хүртэл Хятадын Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Лин авлига авснаас гадна намынхаа болоод төрийн нууц баримт бичгийг хууль бусаар гартаа оруулсан байна. Түүнийг баривчилсан бөгөөд хэргийг нь албан ёсоор мөрдөн шалгаж эхэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг