sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр АНУ-д долоон хаус худалдан авч, хууль бусаар хураасан хөрөнгө угаасан хэрэгт сэжиглэгдээд буй. Гэвч тэрбээр “Намайг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ асуудлаар өөрөө хүсэлт гаргаж шалгуулах болно. Намайг гүтгэж байна” гэсэн тайлбарыг алс холын Америкаас хийсэн.
 
Тэгвэл түүнийг ирэх сонгуулийн өмнө Монголд ирж АТГ-т өөрийн биеэр хүсэлт тавин шалгуулаад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр төлөвлөж байгаа талаар улстөрийнхөн шивнэлдээд эхэлжээ. 
 
С.Баяр болон МАН-ын нөхөд 2016 оны парламентын сонгуулийг намд нь нааштайгаар шийдэгдэнэ гэж харж байгаа бөгөөд цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадна хэмээн найдаж байгаа аж. Нөгөөтэйгүүр 2017 оны сонгуульд С.Баярт хүч тэнцэхүйц өрсөлдөгч байхгүй хэмээн бодож байгаагаа хашир туршлагатай улстөрчид нуусангүй.
 
Гэвч бидний хэн нь ч тааж мэддэг таван хаан, тамшаалж хэлдэг тарлан бух биш шүү дээ. Тиймээс хэзээ, юу хэрхэхийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ. 
 
Эх сурвалж: